# ҮНДСЭН ДҮРЭМ

![](/files/-Me8TE86QHQNmm2jCbeX)

{% hint style="info" %}
Та манай серверт бүртгүүлж орж тоглосноороо дараах дүрмүүдийг зөвшөөрсөнд тооцно.
{% endhint %}

## ТОГЛОХ НӨХЦӨЛ БА ШААРДЛАГА

1.1 Тоглогч та манай серверийг сонгон тоглож байгаа бол дараах дүрмүүдийг мөрдөх шаардлагатай. Зөрчсөн тохиолдолд бид таны хаягт шийтгэл оногдуулах, эсхүл хаягийг бүрэн устгах эрхтэй.\
1.2 Та тоглож буй үедээ бусдыг ямар нэг байдлаар дээрэлхэх, заналхийлэх оролдлого хийвэл бид таньд зохих ёсны дагуу арга хэмжээ авна.\
1.3 Сервер нь таны интернетийн IP хаягыг хадгалж авдаг ба шалган зохицуулах зориулалтаар ашиглана.\
1.4 Тоглогч та серверт тоглож байх үедээ Antiknockback, Killaura, Speed, Fligth, Hitbox, AimAssist, Xray, ESP, Autoclicker, Macro, Double click болон төстэй хүний үйлдлийг автоматжуулах программ ашигласан бол булхайцах буюу cheat ашигласан гэж үзэж таны тоглох эрхийг хугацаатай болон хугацаагүйгээр хасах арга хэмжээ авна. Серверийн AntiCheat нь автомат ба таны үйлдлийг хянаж булхайцаж байна гэж үзвэл серверээс таныг автоматаар гаргаж сануулга өгнө. Олон сануулга авсан тоглогч үйлдлээ давтсаар байвал тоглох эрхийг хасна.\
1.5 Тоглогч та серверт цол худалдан авсан тохиолдолд зөвхөн тухайн нэрэнд орох ба дараа нь өөр нэрлүү шилжүүлэх боломжгүй. Мөн ашиглагдах эрхээ /buy цэснээс харах боломжтой. \
Цолыг ашигласныхаа дараа буцаалт хийх боломжгүй. \
1.6 Тоглогч та сервер дотор бусад тоглогчидтой наймаа хийхдээ зөвхөн тоглоом доторхи эд зүйлсийг ашиглана уу. Мөнгөн гуйвуулга хийж залилуулсан тохиолдолд сервер хариуцахгүй болно.\
1.7 Тоглоомыг утгыг алдуулах мөн энгийн тоглох горимд хохирол учруулах алдаа ашигласан бол таныг бид хугацаагүйгээр тоглох эрхийг тань хасах болохыг анхаарна уу.\
Алдаа мэдэгдэх бол discord.mnfcandy.com дискорд серверт нэгдэн мэдэгдэх боломжтой.\
&#x20;  &#x20;

{% hint style="info" %}
Дараах дүрмүүдийг зөрчсөн тохиолдолд бид таны тоглох эрхийг хугацаатай болон хугацаагүй бан хийх бүрэн эрхтэй.
{% endhint %}

## ОЛОН НИЙТИЙН ЧАТ АШИГЛАЛТ

2.1 Тоглогч та серверт тоглож байх үедээ тоглоомын чатыг ашиглан бусдыг гутаан доромжлох, заналхийлэх хориотой.

2.2 Хэрэв таныг гутаан доромжилсон бол та бидний [дискорд](http://discord.gg/candycraft) серверийн тусламж хүсэх хэсэгт баримт болохуйц зураг эсхүл бичлэгийг хавсарган илгээн хариуцлага тооцуулах боломжтой.

{% hint style="info" %}
Дараах дүрмүүдийг зөрчсөн тохиолдолд бид таны чат бичих эрхийг хасах, давтагдвал анхааруулга өгөх, эцсийн шийдвэрээр хугацаатай болон хугацаагүй бан хийх бүрэн эрхтэй.
{% endhint %}


---

# Agent Instructions: Querying This Documentation

If you need additional information that is not directly available in this page, you can query the documentation dynamically by asking a question.

Perform an HTTP GET request on the current page URL with the `ask` query parameter:

```
GET https://mcrule.mnfcandy.com/master.md?ask=<question>
```

The question should be specific, self-contained, and written in natural language.
The response will contain a direct answer to the question and relevant excerpts and sources from the documentation.

Use this mechanism when the answer is not explicitly present in the current page, you need clarification or additional context, or you want to retrieve related documentation sections.
